Мэндчилгээ

Нийт ард иргэд, харилцагч байгууллага, аж ахуйн нэгжүүд болон аймгийн Мэргэжлийн хяналтын газарт ажиллаж байсан үе үеийн байцаагчид, ахмадууддаа хамт олныхоо нэрийн өмнөөс болон хувиасаа амьдрал ахуй тань далай шиг баян байж, ажил үйлс тань од шиг гялалзаж байхын өлзийтэй ерөөлийг дэвшүүлэн мэндчилье. Тус аймгийн Мэргэжлийн хяналтын газар нь анх 1996 онд Монгол Улсын Засгийн газрын 246-р тогтоол, аймгийн Засаг даргын а/156 дугаар захирамжаар аймгийн Засаг даргын дэргэдэх Мэргэжлийн хяналтын алба нэртэйгээр зохион байгуулагдан ажиллаж байгаад 2003 онд Монгол Улсын Их Хурлын 58 дугаар тогтоол, Засгийн газрын 162 дугаар тогтоолуудын дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газар болон шинэчлэгдэн зохион байгуулагдсан. Манай газар нь МХЕГ-аас баталсан бүтэц, орон тооны зохион байгуулалтаар 5 хэлтэс, 104 байцаагч, ажилтнуудтайгаар хяналтын үндсэн 26 чиглэлээр шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт хууль сахиулах болон хяналтын байгууллагын үйл ажиллагаанд эрсдэлийн менежмент нэвтрүүлэх талаар заасны дагуу “Эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг зөвлөн туслах үйлчилгээ, сургалт, тандалт судалгаа, хяналт шинжилгээний арга хэлбэртэй хослуулах, эрсдэлийн судалгаа, баазыг өргөжүүлэх замаар эрсдэлийн удирдлагын тогтолцоог төлөвшүүлэх” зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасан хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчны аюулгүй байдлыг хангахад төрийн хяналтыг харилцан уялдаатай, үр нөлөөтэй хэрэгжүүлэхээр өөрсдийн авъяас билэг, хүч оюун, нөр их хөдөлмөрөөрөө түүх болгон бүтээлцэж ирсэн ахмад буурлууд болон үе үед ажиллаж байсан байцаагчдаараа бид бахархаж тэдний ажлын арвин их баялаг туршлагад тулгуурлан олсон ололт амжилтын түвшингээ улам бататгаж, цаашид учирч болзошгүй аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж хяналт шалгалтын үйл ажиллагааны шинэчлэлийг эрчимжүүлэх чадвартай, мэргэшсэн улсын байцаагчдаар чанартай, үр дүнтэй хяналт шалгалт хийхэд анхаарч ажиллах болно. Иргэд, хөдөлмөрчид, аж ахуй нэгж, байгууллагууд та бүхэн манай веб сайтаар зочлон бидний үйл ажиллагаатай танилцан, хэрэгцээтэй үнэн бодит мэдээ мэдээллээр цаг ямагт хангагдан газрын үйл ажиллагааны талаар санаа бодлоор илэрхийлэн хамтран ажиллана гэдэг итгэж байна. Та бүхэнд манай үүд хаалга үргэлж нээлттэй байх болно. Та бидний үйлс бүхэн дэлгэрч, үг нь мэргэн хараа нь хурц байж, санасан бүхэн нь сэтгэлчлэн бүтэж байх болтугай.

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗРЫН ДАРГА Д.МӨНХТУЛГА

Сүүлд нэмэгдсэн мэдээ