Хүний нөөцийн ил тод байдал

Хүний нөөцийн ил тод байдал

МХЕГ-ын даргын 2015 оны “Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын бүтэц, орон тоог шинэчлэх тухай” 208 тооттушаалар тус Мэргэжлийн хяналтын газар нь одоогоор нийт 104 улсын /ахлах/ байцаагч, ажилтнуудтайгаар хяналтын 26 салбар, чиглэлээр Монгол Улсын 141 хууль, 3600 гаруй тогтоол, дүрэм журам, стандарт, норм, нормативын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллаж байгаа бөгөөд иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцлийг хангахын төлөө “Ямагт үнэний дэнс байх” хяналтын байгууллагын үндсэн зарчмыг дээдэлж, төрийн хяналтыг нэр төртэйгээр биелүүлж яваа хамт олон билээ. Мөн түүнчлэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, Улсын Ерөнхий байцаагчийн эрх олгосноор 15 сумдад байгаль орчин, мал эмнэлэг, үржлийн хяналтын нийт 30 улсын байцаагч тухайн сумын ЗДТГ-ын бүтэц, орон тоонд багтаж сум, орон нутагтаа тухайн салбар чиглэлийн хяналтын ажлыг явуулж байгаа бөгөөд байцаагчдыг мэргэжлийн удирдлагаар хангах, ажилд нь дадлагажуулах, сургалт семинарт хамруулахын зэрэгцээ шаардлагатай мэдээ тайланг манай байгууллага гаргуулан авч ажиллаж байгаа болно. 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ