АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛЬ

АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛЬ

11 дүгээр зүйл. Төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг

11.1.6.хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн энэ хуульд заасан төлөвлөгөө, тайлан, хайгуулын ажлын зардлын доод хэмжээний талаар хяналт тавих;

11.3.Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт болон ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаанд тавих улсын хяналтыг мэргэжлийн хяналтын байгууллага гүйцэтгэнэ.

 

35 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нийтлэг үүрэг

35.1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахдаа энэ зүйлд заасан нийтлэг үүргийг биелүүлж ажиллах бөгөөд зөрчвөл энэ хуулийн 66.1.4-т заасан хариуцлага хүлээнэ.

 

  • дугаар зүйл. Байгаль орчныг хамгаалах

37.1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон энэ хуулийн 38, 39 дүгээр зүйлд заасан үүргийг биелүүлнэ.

 

  • дугаар зүйл. Мэдээ, тайлан гаргах

48.1.Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараахь мэдээ, тайлан, төлөвлөгөөг дор дурдсан хугацаанд үнэн зөв гаргаж төрийн захиргааны байгууллага болон мэргэжлийн хяналтын албанд хүргүүлнэ:

48.1.1.хайгуулын ажлын төлөвлөгөөг хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон өдрөөс хойш 30 хоногийн, дараагийн жилүүдэд тухайн оны төлөвлөгөөг 04 дүгээр сарын 15-ны дотор;

48.1.2.хайгуулын ажлын жилийн тайланг төрийн захиргааны байгууллагаас баталсан зааврын дагуу гаргаж, дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор;

48.2.Энэ хуулийн 48.1.2-т заасан тайланд тухайн талбайд хийгдсэн тойм судалгаа, геофизик, геохими, өрөмдлөг болон бусад бүх төрлийн ажлын тоо хэмжээ, өртөг, зардал, ажиллах хүчтэй холбогдсон мэдээ, түүнчлэн хайгуулын ажлын үр дүн, тухайн талбайд хийгдсэн ажлын зургийг хавсаргах бөгөөд түүнийг улсын геодезийн зураглалын тулгуур сүлжээтэй холбосон байна.

48.5.Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчээс дутуу ирүүлсэн мэдээ, тайланг шаардах эрхтэй.

 

64 дүгээр зүйл. Төрийн байгууллагад гомдол гаргах

64.1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан төрийн захиргааны байгууллага, албан тушаалтны үйлдэл, эс үйлдлийн талаар холбогдох дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаж болно.

 

66 дугаар зүйл. Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

66.1.Ашигт малтмалын тухай хууль тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол эрх бүхий улсын байцаагч зөрчлийн шинж байдлыг харгалзан гэм буруутай этгээдэд дараахь хариуцлага хүлээлгэнэ:

66.1.2.энэ хуулийн 48 дугаар зүйлд заасан мэдээ, төлөвлөгөө, ашиглалтын үйл ажиллагааны тайланг хугацаанд нь гаргаж өгөөгүй, эсхүл хуурамч мэдээ, тайлан гаргасан албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гучаас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

66.1.4.энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан нийтлэг үүргийг биелүүлээгүй албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гучаас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх;

66.1.5. ашигт малтмал эрэх, хайх, ашиглах ажиллагааны явцад илэрсэн зөрчлийг арилгуулахаар эрх бүхий улсын байцаагчаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй бол албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гучаас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

66.1.8.хайгуулын талбайгаас авсан дээж, сорьц, анхдагч материалыг санаатайгаар устгасан албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос дөч дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох.

 

Зайлшгүй шаардлагын үүднээс шалгах материалууд:

АМТХуулийн 66.1.2-т заасны дагуу зарим нэг баримт материалыг үзнэ. Үүнд:

  • Эрлийн маршрут-хээрийн тэмдэглэлийн дэвтэр
  • Суваг малталт–суваг малталтын баримтжуулалт
  • Урьд оны тайлан, төлөвлөгөө
  • Байгаль орчны төлөвлөгөө
  • Талбайн давхцал байгаа эсэх
  • ОҮИТБС-н тайлан өгсөн эсэх
  • Археологи, палеонтлогийн ажил хийлгэсэн эсэх.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ