Цагаан сарын баярыг угтаж урьдчилан сэргийлэх хяналт хийв.

Үзэсгэлэн худалдаанэд 11.6 тн айраг сүү, 50 гаруй нэр төрлийн цагаан идээ, 10 гаруй нэр төрлийн гурилан бүтээгдэхүүн хэвийн боов, мах, махан бүтээгдэхүүн 1,5 тн, малын мах 1,3 тн гар урлал 60 гаруй нэр төрлөөр оролцлоо. Хяналт шалгалтаар нийт 78 зөрчил илрүүлснээс 56-г нь газар дээр нь арилгуулсан. Цаашид илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулаж, дотоод хяналт шалгалтыг сайжруулах зорилгоор улсын байцаагчийн 24 заалт бүхий 4 албан шаардлага үйлдэж биелэлтэнд нь хяналт тавин ажиллаж байна. Ил задгай, гар дээрээс худалдаа хийж буй байдалд хяналт тавин, Даланзадгад сумын Засаг даргад өргөтгөсөн худалдааг нэгдсэн зохион байгуулалтанд олуулах тухай албан тоот хүргүүлж цагаан идээ, бусад хүнсний бараа бүтээгдэхүүн худалдаалж буй иргэдийг нэгдсэн журмаар нэг газарт төвлөрүүлэн, шаардлага хангасан, гарал үүслийн болон шинжилгээний бичигтэй, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан иргэдээр худалдаа хийлгэж байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ