Хяналт шалгалтын төлөвлөгөө

Төсөл

                                                    БАТЛАВ.

 

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА...................................... /Н.ЦАГААНХҮҮ/

                                                                                                                       

 

 

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗРЫН 2017 ОНЫ

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ

 

 

.Тухайн жилд хэрэгжүүлэх арга хэмжээ

 

Хүрэх үр дүн,

Хугацаа

Хариуцан гүйцэтгэх нэгж /албан хаагч/-ийн нэр

1

2

3

4

НЭГ. ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР ТӨЛӨВЛӨСӨН АРГА ХЭМЖЭЭ

Зорилт 1. Хүний эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангуулахад дэмжлэг үзүүлэх замаар амьдрах, ажиллах, сурч боловсрох, чанартай хүртээмжтэй тусламж,  үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлнэ.

1.1 Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын чиглэлээр их, дунд эрсдэлтэй үнэлэгдсэн 149 объектод төлөвлөгөөт шалгалт хийнэ.

Шалгуур 1. Эрүүл мэнд, боловсрол, соёлын салбарын хэмжээнд их, дунд эрсдэлтэй үнэлэгдсэн объектын эзлэх хувийг 2 хүртэл хувиар бууруулна.

Шалгуур 2. Төлөвлөгөөт болон зөвлөн туслах үйлчилгээнд хамрагдсан обьектуудын хууль, тогтоомжийн хэрэгжилтийн түвшинг 2-3 хүртэл хувиар нэмэгдүүлнэ.

Шалгуур 3. Эмчилгээ, оношилгоо, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны стандарт, технологи, удирдамж, аргачлал/алгоритм/-ын мөрдөлтийг өмнөх онынхоос 2 %-р нэмэгдүүлнэ.

Шалгуур 4. Эмнэлгүүдийн чанарын болон сувилахуйн албанаас эмнэлзүйн алдаа зөрчлийг бүртгэсэн байдал нэмэгдэж байгаа байдлыг  3%

Шалгуур 5. Эмнэлгийн тусламж үйлчилгээ, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйтэй холбоотой  өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийг 2%

Шалгуур 6. Оношилгоо, эмчилгээний багаж, тоног төхөөрөмжийн хангамж, ашиглалт, засвар үйлчилгээний түвшинг 2%

Шалгуур 7. Ажлын байрны дотоод орчны эрүүл ахуй, ариун цэврийн аюулгүйн түвшинг 5 хувиар сайжруулна.  

Шалгуур 8. Хүнсний бус бүтээгдэхүүний аюулгүй үзүүлэлтийн түвшинг 2 хувиар нэмэгдүүлнэ.

Шалгуур 9. Хөрсний шинжилгээний аюулгүй үзүүлэлтийн стандартын түвшинг  өмнөх оны түвшингээс 2 хувиар бууруулна.

Шалгуур 10. Хүнсний гаралтай хордлогот халдварын тохиолдолын тоо 10000 хүн амд харьцуулж өмнөх оны түвшингээс нэмэгдүүлэхгүй байна.

Шалгуур 11. Хоол, хүнсний үйлдвэрлэлийн ажлын байрны нөхцлийн эрүүл ахуй, ариун цэврийн аюулгүйн түвшинг 10 хувиар сайжруулна.

Шалгуур 12. Хоол, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээний газрын ажлын байрны стандартын шаардлагын түвшинг 10 хүртэл хувиар дээшлүүлнэ.

Шалгуур 13. Хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээний газрын стандартын шаардлагад нийцсэн тоног төхөөрөмжийн хангалтын түвшинг 15 хүртэл хувиар дээшлүүлнэ.

Шалгуур 14. Салбарын сургалтанд тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж шалгалтад хамрагдаагүй байгаа байгууллагын 20-аас доошгүй хувийг хамруулсан байна.

Шалгуур 15. Соёлын салбарын хэмжээнд хийгдсэн хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн арилгалтын түвшинг 5%-р нэмэгдүүлнэ.

Шалгуур 16. Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын хадгалалт хамгаалал сайжирч, цахим хэлбэрээр хяналт тавих тогтолцоо бүрдсэн байна.

1-2-р улиралд

ЭМБСХААХХ

1.2 Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын чиглэлээр аж ахуйн нэгж, байгууллагад эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бууруулахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор 72 обьектод зөвлөн туслах үйлчилгээ үзүүлнэ.

1-2-р улиралд

ЭМБСХААХХ

1.3. Эрүүл мэнд, боловсрол, соёлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, аж ахуйн нэгжид хөтөлбөрийн дагуу 6 салбарын сургалтыг зохион байгуулна.

Жилдээ

ЭМБСХААХХ

1.4. Эрүүл мэнд, боловсрол, соёлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, аж ахуйн нэгж, байгууллагын эрсдэлийг бууруулах арга замыг тодорхойлох зорилгоор асуудлаар холбогдох 7 хяналт шинжилгээ хийнэ.

Жилдээ

ЭМБСХААХХ

1.5. Эрүүл мэнд, боловсрол, соёлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, аж ахуйн нэгж, байгууллагын мэдээллийн сан бүрдүүлэх, дүн шинжилгээ хийх зорилгоор  асуудлаар 9 тандалт судалгаа хийнэ.

ЭМБСХААХХ

1.6.Хэрэглэгчийн аюулгүй бүтээгдэхүүн, үйлчилгээ авах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор  асуудлаар 8 урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хэрэгжүүлнэ.

Жилдээ

ЭМБСХААХХ

1.7.Холбогдох хууль, тогтоомжоор олгогдсон чиг үүргийн дагуу  чиглэлээр 2 баталгаажуулах үйл ажиллагаа явуулна.

Жилдээ

ЭМБСХААХХ

Зорилт 2.Эрсдэлээс урьдчилан сэргийлэх,  хүнсний аюулгүй байдлыг хангуулах замаар иргэдэд аюулгүй хүнс хэрэглэх нөхцөлийг бүрдүүлнэ.

2.1. Хөдөө аж ахуй, хүнсний худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр эрсдэлтэй үнэлэгдсэн 97 объектуудад  төлөвлөгөөт шалгалт хийнэ.

Шалгуур 1. Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлын түвшинг  1%-р дээшлүүлнэ.

Шалгуур 2. Хоол, хүнсний үйлдвэрлэлийн ажлын байрны нөхцлийн эрүүл ахуй, ариун цэврийн аюулгүйн түвшинг 5  хувиар  сайжруулна.

Шалгуур 3. Хоол, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээний газрын ажлын байрны стандартын шаардлагын түвшинг 2 хүртэл хувиар дээшлүүлнэ.

Шалгуур 4. Хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээний газрын стандартын шаардлагад нийцсэн тоног төхөөрөмжийн хангалтын түвшинг 2 хүртэл хувиар дээшлүүлнэ.

Шалгуур 5. Хяналт шалгалт, зөвлөн туслах үйлчилгээний дүнд их, дунд эрсдэлтэй объектын тоог 10 хувиар бууруулна.

1-2-р улиралд

ЭМБСХААХХ

2.2.Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэр, үйлчилгээний хяналтын чиглэлээр аж ахуйн нэгж, байгууллагад эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бууруулахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор нийт  45 обьектод зөвлөн туслах үйлчилгээ үзүүлнэ.

1-2-р улиралд

ЭМБСХААХХ

2.3. Хөдөө аж ахуй, хүнсний худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, аж ахуйн нэгжид хөтөлбөрийн дагуу салбарын сургалт 9-ыг зохион байгуулна.

Жилдээ

ЭМБСХААХХ

2.4. Хөдөө аж ахуй, хүнсний худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, аж ахуйн нэгж, байгууллагын эрсдэлийг бууруулах арга замыг тодорхойлох зорилгоор чиглэлээр 2 хяналт шинжилгээ хийнэ.

Жилдээ

ЭМБСХААХХ

2.5. Хөдөө аж ахуй, хүнсний худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, аж ахуйн нэгж, байгууллагын  мэдээллийн сан бүрдүүлэх, дүн шинжилгээ хийх зорилгоор чиглэлээр 1 тандалт судалгаа хийнэ.

Жилдээ

ЭМБСХААХХ

2.6. Хэрэглэгчийн аюулгүй бүтээгдэхүүн, үйлчилгээ авах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор хөдөө аж ахуй, хүнсний худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээний хяналтын чиглэлээр цаг үеийн шаардлагаар чиглэлээр 4 урьдчилан сэргийлэх хяналт хэрэгжүүлнэ.

Жилдээ

ЭМБСХААХХ

2.7. Сумдын Мал эмнэлэг, үржлийн хяналтын чиглэлийн улсын байцаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор 1 удаагийн сургалтанд хамруулна.

Жилдээ

ЭМБСХААХХ

2.8. Хөдөө аж ахуй, хүнсний худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр холбогдох хууль, тогтоомжоор олгогдсон чиг үүргийн дагуу чиглэлээр 2 баталгаажуулах үйл ажиллагаа явуулна.

Жилдээ

ЭМБСХААХХ

Зорилт 3. Байгалийн нөөц баялгийн зохистой ашиглалтыг сайжруулж хүний хүчин зүйлээс шалтгаалсан байгаль орчны бохирдол,  доройтлыг бууруулна.

3.1. Байгаль орчин, геологи уул уурхайн хяналтын чиглэлээр их, дунд эрсдэлтэй үнэлэгдсэн 56 объектод төлөвлөгөөт  шалгалт хийнэ.

Шалгуур 1. Үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжээс хөрс, ус , агаарын бохирдлын стандартын шаардлага хангаагүй аж ахуйн нэгжийн эзлэх хувийг суурь түвшинээс 2 пунктээр бууруулна.

Шалгуур 2. ДЦС, 100 кВт-аас дээш хүчин чадалтай халаалтын зуухнуудаас “Халаалтын ба гэрийн зуухны яндангаар гарах утааны найрлага дахь агаар бохирдуулагч бодисын хүлцэх дээд хэмжээ ба хэмжих арга” MNS5457:2005 стандартын хэрэгжилтийн түвшинг 5 пунктээр нэмэгдүүлнэ.

Шалгуур 3. Хот, суурин газрын хөрсний бохирдлын “Хөрсний чанар. Хөрс бохирдуулагч бодис, элементүүдийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ” MNS5850:2008  стандартын хэрэгжилтийн түвшинг 2,5 пунктээр нэмэгдүүлнэ.

Шалгуур 4. Бохир ус цэвэрлэх байгууламжийн хаягдал бохир усны цэвэрлэгээний түвшинг улсын хэмжээнд 3 пунктээр нэмэгдүүлнэ.

Шалгуур 5. Байгалийн нөөц ашиглахтай холбогдон гарсан хууль тогтоомжийн зөрчил арилгалтын түвшинг 3.1 пунктээр нэмэгдүүднэ .

Шалгуур 6. Уул уурхайн олборлолтын дараах техникийн болон биологийн  нөхөн сэргээлтийн түвшинг 10 пунктээр нэмэгдүүлнэ.

Шалгуур 7. Хадгалах хугацаа дууссан чанар байдлаа алдсан тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэлийг бүрэн устгалд оруулна.

Шалгуур 8. Баяжуулах үйлдвэрийн хаягдлыг  түвшинг зураг төсөлд тусгасан хэмжээнд хүргэнэ.

Шалгуур 9. Ил уурхайн технологийн горимын мөрдөлтийн түвшинг 10 пунктээр нэмэгдүүлнэ.

Шалгуур 10. Далд уурхайн босоо болон хэвтээ малталтын бэхэлгээний чанар, хэмжээг зураг төсөлд бүрэн нийцүүлнэ.

Шалгуур 11. Улсын байцаагчийн гаргасан шийдвэрийн биелэлтийн түвшинг өмнөх оныхоос 5 хүртэл хувиар нэмэгдүүлнэ.

1-2-р улиралд

ДБХНХБОГУУХХ

3.2.  Байгаль орчин, геологи уул уурхайн хяналтын чиглэлээр аж ахуйн нэгж, байгууллагад эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бууруулахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор нийт 25 обьектод зөвлөн туслах үйлчилгээ үзүүлнэ.

Жилдээ

ДБХНХБОГУУХХ

3.3. Байгаль орчин, геологи уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, аж ахуйн нэгжид хөтөлбөрийн дагуу 2 салбарын сургалт зохион байгуулна.

Жилдээ

ДБХНХБОГУУХХ

3.4. Байгаль орчин, геологи уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, аж ахуйн нэгж, байгууллагын  эрсдэлийг бууруулах зорилгоор 2 чиглэлээр хяналт шинжилгээ хийнэ.

Жилдээ

ДБХНХБОГУУХХ

3.5. Байгаль орчин, геологи уул уурхайн хяналтын чиглэлээр  мэдээллийн сан бүрдүүлэх, дүн шинжилгээ хийх зорилгоор 4 чиглэлээр  тандалт судалгаа хийнэ.

Жилдээ

ДБХНХБОГУУХХ

3.6. Хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангах, байгалийн нөөц, баялагын хууль бус ашиглалтыг таслан зогсоох зорилгоор 3 асуудлаар  урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хэрэгжүүлнэ.

Жилдээ

ДБХНХБОГУУХХ

3.7. Сумдын Байгаль орчины хяналтын чиглэлийн улсын байцаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор 1 удаагийн сургалтанд хамруулна.

Жилдээ

ДБХНХБОГУУХХ

3.8. Байгаль орчин, геологи уул уурхайн хяналтын чиглэлээр холбогдох хууль, тогтоомжоор олгогдсон чиг үүргийн дагуу 1 чиглэлээр баталгаажуулах үйл ажиллагаа явуулна.

Жилдээ

ДБХНХБОГУУХХ

Зорилт 4. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх хөтөлбөр хэрэгжүүлж, эрх зүйн орчин, санхүүжилтийн механизмыг оновчтой болгоно.

4.1. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын чиглэлээр их, дунд эрсдэлтэй үнэлэгдсэн 81 объектуудад төлөвлөгөөт шалгалт хийнэ.

Шалгуур 1. 10.000  ажилтанд харьцуулсан осолд өртсөн хүний тоо сүүийн 10 жилийн дундаж түвшингээс 0.03 нэгжээр  буурсан байна..

Шалгуур 2. Ослын улмаас тахир дутуу болсон хүний тоо 10.000 ажилтанд харьцуулсан харьцуулалтсүүлийн 10 жилийндундаж түвшингээс 0.03 нэгжээр  буурсан байна.

Шалгуур 3.Мэргэжлээс шалтгаалсан өвчний тохиолдлын тоо 10.000  ажилтанд  харьцуулсан харьцуулалтсүүлийн 10 жилийн дундаж түвшингээс 0,03 нэгжээр буурсан байна.

Шалгуур 4. Хөдөлмөрийн харилцаатай холбоотой хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг 100 хувь арилгасан байна.

Шалгуур 5. Нийгмийн хамгаалалтай холбоотой хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг 100 арилгасан байна.

Шалгуур  6. Иргэд, ААНБ-аас ирүүлсэн гомдлын дагуу улсын байцаагчийн үйлдсэн эрх зүйн акт хүчингүй болоогүй байна.

Шалгуур 7. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хууль тогтоомжийн хэрэгжилтийн түвшин 2016 оны түвшингээс 5 хүртэл хувиар нэмэгдсэн байна.

1-2-р улиралд

ДБХНХБОГУУХХ

4.2.  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын чиглэлээр  аж ахуйн нэгж, байгууллагад эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бууруулахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор нийт 51 обьектод зөвлөн туслах үйлчилгээ үзүүлнэ.

Жилдээ

ДБХНХБОГУУХХ

4.3. Хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр байгууллага, аж ахуйн нэгжид хөтөлбөрийн дагуу салбарын сургалтыг  4 чиглэлээр зохион байгуулна.

Жилдээ

ДБХНХБОГУУХХ

4.4. Хөдөлмөрийн аюулгүй байдлын  эрсдэлийн үнэлгээ хийх, эрсдэлийг бууруулах арга замыг тодорхойлох зорилгоор 1 чиглэлээр  хяналт шинжилгээ хийнэ.

Жилдээ

ДБХНХБОГУУХХ

4.5. Иргэдийн аюулгүй орчинд хөдөлмөрлөх  нөхцлийг бүрдүүлэх зорилгоор хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын чиглэлээр 5 урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийнэ.

Жилдээ

ДБХНХБОГУУХХ

4.6. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын чиглэлээр холбогдох хууль, тогтоомжоор олгогдсон чиг үүргийн дагуу 4 чиглэлээр баталгаажуулах үйл ажиллагаа явуулна.

Жилдээ

ДБХНХБОГУУХХ

Зорилт 5. Барилга байгууламж, техник, тоног төхөөрөмжийн зураг төсөл, угсралт, ашиглалтын аюулгүй ажиллагааг хангуулах замаар нийтийн аюулгүй байдлыг хангуулна.

5.1. Дэд бүтцийн хяналтын чиглэлээр их, дунд эрсдэлтэй үнэлэгдсэн 130 объектод төлөвлөгөөт  шалгалт хийнэ.

Шалгуур 1. Техникийн аюулгүй ажиллагаатай холбоотой хууль, тогтоомжийг зөрчсөн зөрчлийн арилгалтын түвшинг  өмнөх оныхоос 4 хүртэл хувиар нэмэгдүүлнэ.

Шалгуур 2. Барилга байгууламж, техник тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, угсралт, ашиглалтын дотоодын хяналтыг хэрэгжүүлсэн түвшинг өмнөх оныхоос 4 хүртэл хувиар нэмэгдүүлнэ.

Шалгуур 3. Улсын байцаагчийн

 гаргасан шийдвэрийн биелэлтийн түвшинг өмнөх оныхоос 5 хүртэл хувиар нэмэгдүүлнэ.

Шалгуур 4. Гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх талаар холбогдох байгууллагуудад асуудал тавьж шийдвэрлүүлсэн түвшинг  өмнөх оныхоос 4 хүртэл хувиар нэмэгдүүлнэ.

Шалгуур 5.  Тайлант хугацаанд зохион байгуулсан сургалт, сурталчилгаа, заавар, зөвлөмжийн үр дүнгийн түвшинг өмнөх оныхоос 5 хүртэл хувиар нэмэгдүүлнэ.

Жилдээ

ДБХНХБОГУУХХ

5.2.  Дэд бүтцийн хяналтын чиглэлээр аж ахуйн нэгж, байгууллагад эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бууруулахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор нийт 78 обьектод зөвлөн туслах үйлчилгээ үзүүлнэ.

Жилдээ

ДБХНХБОГУУХХ

5.3. Дэд бүтцийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, аж ахуйн нэгжид хөтөлбөрийн дагуу 4 салбарын сургалтыг зохион байгуулна.

Жилдээ

ДБХНХБОГУУХХ

5.4. Барилга байгууламж, техник, тоног төхөөрөмжийн зураг төсөл, угсралт, ашиглалтын аюулгүй ажиллагаанымэдээллийн сан бүрдүүлэх, дүн шинжилгээ хийх зорилгоор 3 чиглэлээр тандалт судалгаа хийнэ.

Жилдээ

ДБХНХБОГУУХХ

5.5. Хэрэглэгчийн аюулгүй орчинд хөдөлмөрлөх, техникийн аюулгүй байдлыг хангах зорилгоор дэд бүтцийн хяналтын чиглэлээр цаг үеийн шаардлагаар 6 чиглэлээр  урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хэрэгжүүлнэ.

Жилдээ

ДБХНХБОГУУХХ

5.6. Дэд бүтцийн хяналтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААНБ-ын инженер техникийн ажилтан ажиллагсадын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор 2 удаагийн танхимын болон онлайн сургалт зохион байгуулна.

Жилдээ

ДБХНХБОГУУХХ

5.7. Дэд бүтцийн хяналтын чиглэлээр холбогдох хууль, тогтоомжоор олгогдсон чиг үүргийн дагуу 1 чиглэлээр баталгаажуулах үйл ажиллагаа явуулна.

Жилдээ

ДБХНХБОГУУХХ

Зорилт 6. Хилийн боомтод хийгдэх хяналт шалгалтыг сайжруулан олон улсын хүний хөл хориот болон мал, амьтны халдварт өвчин, ургамлын хорио цээрт зүйл улсын хилээр нэвтрэхээс сэргийлж, экспорт, импортын бараа, бүтээгдэхүүнийхорио цээр, аюулгүй байдлыг хангуулна.

6.1 Олон улсад шуурхай болон тогтмол мэдээлэх хүний хөл хориот өвчин, малын гоц халдварт өвчин, ургамлын хорио цээртэй зүйлс улсын хилээр дамжин тархахаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, нөөцийн бэлэн байдал, чадавхийг дээшлүүлэх ажлыг зохион байгуулна. 

Шалгуур 1. Хилийн нэвтрэх цэг дээр хийгдэж буй нөөцийн бэлэн байдал, чадавхи сайжирсан байна.

Жилдээ

Хил хорио цээрийн хяналтын хэлтэс

6.2 Мал, амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнд экспорт, импортын өмнөх эрсдэлийн үнэлгээ, хянан магадлагааг хийж, экспорт, импортын амьтан ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнд мал эмнэлэг ариун цэврийн болон ургамлын эрүүл ахуйн гэрчилгээ болон импортын мэдэгдэл олгох ажлыг зохион байгуулна.

Шалгуур 2. Хорио цээр, аюулгүй байдлын шаардлага хангасан үйлдвэр, аж ахуйн нэгжийн тоо нэмэгдсэн байна. 

Жилдээ

Хил хорио цээрийн хяналтын хэлтэс

6.3 Эрүүл ахуй, халдвар хамгааллын болон стандарт чанарын хяналтанд хамрагдах импорт, экспортын барааг хяналтын хуудсыг хянаж, эрсдлийн мэдээллийн  сан бүрдүүлж ажиллах, шаардлагатай хяналтын хуудсыг боловсруулж, зөвлөмжөөр хангана.

Шалгуур 3. Хилээр нэвтрүүлж буй бараа, бүтээгдэхүүний чанар, аюулгүйн баталгаа сайжирсан байна.

Жилдээ

Хил хорио цээрийн хяналтын хэлтэс

6.4. Улсын хил дээр цацрагийн хяналтын төхөөрөмжөөр хяналт шалгалт хийж, цөмийн болон цацраг идэвхт бодис хууль бусаар нэвтрэхээс урьдчилан сэргийлнэ.

Шалгуур 6.  Холбогдох хууль тогтоомж,стандарт, норм, нормативын шаардлагад нийцсэн байна.

 

Жилдээ

Хил хорио цээрийн хяналтын хэлтэс

6.5. Хил, хорио цээрийн хяналтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, аж ахуйн нэгжид цацрагийн хамгаалалтын сургалт 3-г зохион байгуулна.

Шалгуур 7.  Хяналт шалгалтын үр дүнгээр удирдлагыг мэдээллээр хангаж шалгагдсан нэгж байгууллагуудын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгсөн байна.

Жилдээ

Хил хорио цээрийн хяналтын хэлтэс

6.6. Импортын бараа, бүтээгдэхүүнд  мэдээллийн сан бүрдүүлэх, дүн шинжилгээ хийх зорилгоор 1 чиглэлээр тандалт судалгаа хийнэ.

Шалгуур 9. Хууль тогтоомжийн дагуу хяналт, тандалт судалгаа  хийгдэж,  дүгнэлт гаргаж, цаашид авах арга хэмжээг тодорхойлон гаргасан байна

1-3-р улиралд

Хил хорио цээрийн хяналтын хэлтэс

6.7. Хил хорио цээрийн хяналтын чиглэлээр цаг үеийн шаардлагаар 3  чиглэлээр  урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийнэ.

Шалгуур 10. Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, хяналт шалгалтын үр нөлөөг дээшлүүлнэ.

Жилдээ

Хил хорио цээрийн хяналтын хэлтэс

Зорилго 7. Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангуулж, болзошгүй  цацрагийн ослоос урьдчилан сэргийлнэ.

7.1. Цөмийн болон цацрагийн хяналтын чиглэлээр их, дунд эрсдэлтэй үнэлэгдсэн 5 объектод төлөвлөгөөт  шалгалт хийнэ.

Шалгуур 1. Байгууллагад цөмийн болон цацрагийн аюулгүй ажиллагааны хөтөлбөрийг  хэрэгжүүлсэн түвшинг өмнөх оныхоос 6 хүртэл хувиар нэмэгдүүлнэ.

Шалгуур 2. Цацрагийн хамгаалалт аюулгүй ажиллагаатай холбоотой хууль, тогтоомжийг зөрчсөн зөрчлийг бууруулсан түвшинг өмнөх оныхоос 5 хүртэл хувиар нэмэгдүүлнэ.

Шалгуур 3.Улсын байцаагчийн

 гаргасан шийдвэрийн биелэлтийн түвшинг өмнөх оныхоос 5 хүртэл хувиар нэмэгдүүлнэ.

Шалгуур 4.  Тайлант хугацаанд зохион байгуулсан сургалт, сурталчилгаа, заавар, зөвлөмжийн үр дүнгийн түвшинг өмнөх оныхоос 10 хүртэл хувиар нэмэгдүүлнэ.

Шалгуур 5. Гадаад орчноос хүн амд нөлөөлөх шарлагын хэмжээг тодорхойлж, сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлнэ.

Шалгуур 6. Цацрагийн аюулгүйн нормын холбогдох хэрэгжилтийг хангуулсан байна.

Шалгуур 7. Зөвшөөрөлгүйгээр цацрагийн үүсгүүр ашиглах, хадгалах үйл ажиллагаа явуулах болон эзэнгүй үүсгүүр хараа хяналтгүйгээр улсын хилээр нэвтрүүлэхээс урдчилан сэргийлнэ.

1-3 дугаар улиралд

ДБХНХБОГУУХХ

7.3. Цөмийн болон цацрагийн хяналтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, аж ахуйн нэгжид цацрагийн хамгаалалтын сургалт   4-г зохион байгуулна.

Жилдээ

ДБХНХБОГУУХХ

7.4. Хүн ам, хүрээлэн буй орчныг цацрагийн бохирдол, цацрагийн шарлагад өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор  2 чиглэлээр  хяналт шинжилгээ хийнэ.

Жилдээ

ДБХНХБОГУУХХ

7.5. Хүн ам, гадаад орчны цацрагийн хяналтын чиглэлээр эрсдлийн мэдээллийн сан бүрдүүлэх, дүн шинжилгээ хийх зорилгоор 4 чиглэлээр тандалт судалгаа хийнэ.

Жилдээ

ДБХНХБОГУУХХ

7.6.Цацрагийн аюулгүй байдлыг хангах зорилгоор 3 чиглэлээр  урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хэрэгжүүлнэ.

Жилдээ

ДБХНХБОГУУХХ

Зорилт 8. Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн үйл ажиллагааг өргөжүүлж, хүнс болон эмийн аюулгүй байдлыг хангуулна.

8.1. Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораториос зохион байгуулах сургалтанд хамрагдана.

Шалгуур 1. Эрүүл ахуйн нян судлалын шинжээчдийг бүрэн хамруулна.

Шалгуур 2. Лабораторийн үйл ажиллагааг MNS ISO/IEC17025:2007 үндэсний  стандартын түвшинд 3 жилээр сунгуулан ажиллана.

Шалгуур 3. Шинжилгээний үр дүнгийн мэдээллийн санг бүрдүүлсэн байна.

Шалгуур 4. Сорилтын ур чадварыг сорих хөтөлбөрт 2 удаа хангалттай сайн хамрагдсан байна.

Жилдээ

Сорилтын лаборатори

8.2. Лабораторийн үйл ажиллагааг MNS ISO/IEC17025:2007 үндэсний  стандартын түвшинд нийцүүлэн итгэмжлэгдэх

Жилдээ

Сорилтын лаборатори

8.3. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг ханган ажиллана.

Жилдээ

Сорилтын лаборатори

8.4. Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораториос зохион байгуулах ур чадварын хөтөлбөрт хамрагдана

Жилдээ

Сорилтын лаборатори

Зорилт 9. Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагааны үр дүнтэй,  хүртээмжтэй байдлыг сайжруулна.

9.1.  Бусад Мэргэжлийн хяналтын байгууллага болон орон нутгийн төр захиргаа, хууль хяналтын байгууллагуудтай үйл ажиллагаагаа уялдуулан ажлын үр дүн бүтээмжийг дээшлүүлэх

Мэргэжлийн хяналтын салбарын дотоодын үйл ажиллагаа, уялдаа холбоо сайжирсан байна.

Жилдээ

Захиргаа, удирдлагын хэлтэс

9.2. Мэргэжлийн хяналтын байгууллагын эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг хэрэгжүүлэх

Шалгуур 1.Эрсдэлийн ангилалд хамааруулах 29 шалгуур, үзүүлэлтэд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг өгнө.

Шалгуур 2. Хяналт шалгалтын объектуудад эрсдэлийн үнэлгээ хийх ажлыг зохион байгуулж, сан бүрдүүлэн, дүн шинжилгээ хийсэн байна.

Шалгуур 3. Хяналт шалгалтад ашиглах  хяналтын хуудас,   хуудасны зөвлөмжид санал өгч ажиллана.  Шалгуур 4. Хэрэглэгчийн хяналтын хуудасны ашиглалтыг нэмэгдүүлж, үр дүнг тооцсон байна.

Жилдээ

Эрсдэлийн удирдлагын баг

9.3. Мэргэжлийн хяналтын хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэх, ил тод байдлыг хангах үйл ажиллагааг зохион байгуулна.

Хүний нөөцийн чадавхи сайжирч, үйл ажиллагааны ил тод байдал хангагдана. 

Жилдээ

Захиргаа, удирдлагын хэлтэс

9.4. Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагаа,  хяналт шалгалтын ажил, үр дүнг олон нийтэд сурталчлан таниулах арга хэмжээг зохион байгуулна.

Байгууллагын үйл ажиллагаа, хяналт шалгалтын талаарх мэдээллийг олон нийтэд хүргэх, сурталчлах үйл ажиллагаа нээлттэй, үр дүнтэй хэрэгжсэн байна.

Жилдээ

Захиргаа, удирдлагын хэлтэс

9.5. Гадаад хамтын ажиллагааг өргөжүүлж, гадаад орны болон олон улсын байгууллагын санхүүжилттэй төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулна.

Гадаад хамтын ажиллагааг идэвхжүүлж, албан хаагчдыг гадаадад сургах, туршлага судлуулах арга хэмжээг зохион байгуулж, гадаад орны болон олон улсын байгууллагын санхүүжилттэй төсөл, хөтөлбөрүүдийг төлөвлөгөөний дагуу үр дүнтэй хэрэгжүүлж ажилласан байна.

Жилдээ

Захиргаа, удирдлагын хэлтэс

9.6. Санхүүгийн удирдлага, төлөвлөлт, гүйцэтгэлд тавих хяналтыг чангатгаж, үр дүнг тайлагнах, шилэн дансны бүртгэлийн хөтлөлт, үнэн зөв байдлыг хангаж ажиллана.

Санхүүгийн нөөцийг зөв зохистой зарцуулж, санхүүгийн сахилга хариуцлага дээшилж, санхүүгийн ил тод байдал хангагдан ажилтнуудын ажиллах нөхцөл сайжирсан байна.

Жилдээ

Захиргаа, удирдлагын хэлтэс

9.7. Дотоод болон онлайн шуурхай хурал, сургалт, МХГ-ын зөвлөлийн хурлыг төлөвлөгөөний дагуу зохион байгуулж, үр дүнг тооцож ажиллана.

Байгууллагын үйл ажиллагаа холбогдох хууль, журмын дагуу хэвийн тогтмол, чанартай, уялдаа холбоотой явагдаж зорилтот үр дүндээ хүрсэн байна.

Жилдээ

Захиргаа, удирдлагын хэлтэс

9.8. Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, төлөвлөгөөнд тусгагдсан МХБ-ын хэрэгжүүлэх арга хэмжээний биелэлт болон Ерөнхийлөгчийн зарлиг, УИХ, Засгийн газраас гаргасан мэргэжлийн хяналтын байгууллагатай холбоотой заалтуудын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж дүнг тайлагнах.

Мэргэжлийн хяналтын байгууллагын хэрэгжүүлэх арга хэмжээний хэрэгжилт тасралтгүй, заасан хугацаанд биелэгдэх нөхцөлийг хангаж,  хяналт шинжилгээ, үнэлгээний дүнд дүгнэлт хийж, санал зөвлөмж гарган, гүйцэтгэл үр дүнг сайжруулна. 

2,4 улиралд

Захиргаа, удирдлагын хэлтэс

9.9. Байгуулагын дотоод үйл ажиллагаанд дотоод аудит, дотоод хяналт шалгалт хийж, зөрчил дутагдлыг арилгуулан үнэлэлт, дүгнэлт өгнө.

Байгууллагын дотоод үйл ажиллагаанд хяналт шалгалт, дотоод аудит хийж, зөрчил дутагдлыг арилгах талаар зөвлөмж, арга зүйн зөвлөгөө өгч ажилласан байна.

1-4 улиралд

Захиргаа, удирдлагын хэлтэс

9.12. Мэргэжлийн хяналтын байгууллагын “2016-2020 оны дунд хугацааны төлөвлөгөө” боловсруулан батлуулж   хэрэгжүүлэх  арга хэмжээг зохион байгуулна.

Байгууллагын хөгжлийг шинэ шатанд гаргаж дунд хугацаанд баримтлах бодлогын төлөвлөгөөтэй болсон байна.

Жилдээ

Захиргаа, удирдлагын хэлтэс

9.10. Хяналт шалгалтыг цахим хэлбэрээр гүйцэтгэж, мэдээллийн сангуудыг бүрдүүлж, гүйцэтгэлийн удирдлагыг цахимжуулах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

Мэргэжлийн хяналтын байгуул

Сүүлд нэмэгдсэн мэдээ