Улаанбурхан өвчнөөс сэргийлэх зөвлөмж

2017 оны 6 сарын 9 251

Улаанбурхан өвчнөөс сэргийлэх зөвлөмж

1. Бага насны хүүхдийг гадуур авч явахгүй, гэртээ дулаан байлгаж, асаргаа сувилгааг сайжруулах, (халуурах, нус гоожих, нүд улайж нуухтах, арьсан дээр жижиг гүвдүүт тууралт гарах) зэрэг шинж тэмдэг илэрвэл харъяа Өрхийн эмчдээ хандаж үзүүлэх

2. 9 сар болон 2 нас хүрсэн хүүхдийг улаанбурханы товлолын вакцинд хамруулах

3. А аминдэм болон бусад аминдэмийг хэрэглэх

4. Улаанбурханаар өвчилсөн сурагч, оюутан, насанд хүрсэн хүмүүс өвчний шинж тэмдэг илэрснээс хойш 14 хоног гэрийн нөхцөлд хэвтрийн дэглэм баримтлах

5. Хүн ихтэй, олон нийтийн газраар явахдаа амны хаалт зүүх

6. Гараа тогтмол савандаж угаах нь зүйтэй.

Сүүлд нэмэгдсэн мэдээ