ӨРХ ГЭРИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР

2017 оны 11 сарын 17 298

Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 12 дугаар тогтоолоор батлагдсан “Өрх гэрийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд Мэргэжлийн хяналтын газарт Баруунсайхны 17-22 тоотод оршин суух Ц.Нэргүйн өрх хуваарилагдсан. Тус өрх нь ам бүл 9 ба 3-18 насны 7 хүүхэдтэй айл байсан бөгөөд эхнэр н.Сугир нь “Хурд авто маркет”-д үйлчлэгчийн ажилтай. Мэргэжлийн хяналтын  байгууллагын хувьд тухайн өрхөд өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан өвлийн бэлтгэл ажилд дэмжлэг үзүүлэх зорилттой ажиллалаа. 

Сүүлд нэмэгдсэн мэдээ