УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2019 оны 11 сарын 13 42

УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Иргэн төвтэй, төрийн үйлчилгээг төлөвшүүлэх жил”-ийн хүрээнд бизнес эрхлэгч аж ахуй нэгж, иргэдэд тулгарч буй хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх зорилгоор аймгийн “Худалдаа, аж үйлдвэрлэлийн танхим”, “Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо”, бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй хамтарсан уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулав.

Тус уулзалт хэлэлцүүлгээр:

 Мэргэжлийн хяналтын байгууллага, төрийн бус байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах, хамтран бизнес эрхлэгчдэд зөвлөн туслах ажлыг зохион байгуулах

 МХГ-ын мэдээллийн суваг, бизнес эрхлэгчдийн Шилэн хяналтын системийн портал ашиглалтыг нэмэгдүүлэх

 Эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг төлөвлөхөд ТББ-ын оролцоог нэмэгдүүлэх, санал солилцох

 Бизнес эрхлэгчдийн дотоод хяналтыг төлөвшүүлэх асуудлыг онцгой анхаарч ТББ-ын оролцоотой хяналт шалгалт, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх

 Гашуунсухайт, Шивээ хүрэн боомтууд гадаад худалдааг зохион байгуулахад бизнес эрхлэгчдийг мэргэжил арга зүйгээр ханган дэмжиж ажиллах

 Хэрэглэгчидрүү чиглэсэн соён гэгээрүүлэх арга хэмжээг төлөвлөн хамтран зохион байгуулах

 Сумдад зохион байгуулах ‘’Мэргэжлийн хяналт-Танд зөвлөн туслъя’’ өдөрлөгийг 2020 онд Булган суманд зохион байгуулах

Дээрх асуудлын хүрээнд хамтран ажиллахаар МХГ, ХАҮТ, АОЭХ-тэй гурвалсан ‘’Санамж бичиг’’-ийг байгуулахаар шийдвэрлэлээ.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ