ТӨМӨР ЗАМЫН ЗУРВАС ГАЗРЫГ ЧӨЛӨӨЛҮҮЛЭХ ЭХНИЙ ШАТНЫ АРГА ХЭМЖЭЭГ АВЧ АЖИЛЛАЛАА

2019 оны 10 сарын 15 266

Монгол улсын Засгийн газрын 2018 оны 242 дугаар тогтоол, 2019 оны 304 дүгээр “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/1020 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, Газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч нар ажиллаж, “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын хамгаалалтын бүсэд гэр, контейнер, сендвичэн барилга байрлуулан зохих зөвшөөрөлгүйгээр газар эзэмшиж, ашиглан үйл ажиллагаа явуулж байсан 80 гаруй иргэн, аж ахуйн нэгжүүдэд 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 11-ний өдөр хүртэлх хугацаанд багтаан Газрын тухай хуулийн холбогдох заалтын дагуу газар чөлөөлөх, нөхөн сэргээлт хийж хүлээлгэж өгөхийг шаардаж, мэдэгдэлд заасан хугацаанд газар чөлөөлөөгүй бол газрыг албадан чөлөөлж, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулах тухай хугацаатай мэдэгдлийг хүргүүлж, төмөр замын зурвас газрыг чөлөөлүүлэх эхний шатны арга хэмжээг авч ажиллалаа.

Сүүлд нэмэгдсэн мэдээ