СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДЭД УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙГДЭЖ БАЙНА.

2019 оны 9 сарын 14 79

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 01/54 тоот удирдамжийн дагуу хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, элсэлтийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналтыг 2 үе шаттай хийж байна. Эхний үе шатаар Даланзадгад сумын 6 сургууль, 10 цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, боловсон хүчин, засвар үйлчилгээ, хүүхдийн сурч боловсрох, аюулгүй орчин бүрдүүлсэн байдалд хяналт хийв. Шалгалтаар Даланзадгад сумын цэцэрлэгүүдэд Сумын Засаг даргаас 101 сая төгрөгний үнэ бүхий тоглоом, хэрэгслийг нийлүүлж, тоглоомын хангалт сайжирсан ололттой байна. Харин мэргэжлийн багшлах боловсон хүчний хангалт ЕБС-д 90.4%, цэцэрлэгт 85.8% байгаа бөгөөд 60%-д нь эрхлэгч, эмч, бусад ажилтан дутагдалтай байна. ЕБС-ийн 1-5 дугаар ангийн сурах бичгийн хангалт хангалттай хэмжээнд байгаа бол дунд, ахлах ангийн сурагчийн сурах бичгийн хангалт 40%-тай, түрээсийн сурах бичиг ирээгүй дутагдалтай байна.
Мөн 15 байгууллагын унд ахуйн уснаас дээж авч шинжлүүлэн, шаардлага хангаж буй дүгнэлт гаргаж хүргүүлэв. Шалгалтаар нийт 36 зөрчил дутагдал илрүүлж 21 зөрчлийг газар дээр нь арилгуулан, бусад зөрчил дутагдлыг арилгуулахаар үүрэг даалгавар өгч ажиллав. Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын 2 дугаар үе шат буюу хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэгч ААН, байгууллагад хяналт шалгалт үргэлжлэн хийгдэж байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ