НЭГДСЭН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА

2019 оны 9 сарын 13 131

МХЕГ-ын даргын баталсан 01/76 тоот удирдамжийн дагуу Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт нүүрс угааж баяжуулах болон коксын үйлдвэр, түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглаж буй аж ахуй нэгж байгууллагуудад төлөвлөгөөт бус хяналт шалгалт, МУ-ын ерөнхий сайдын 01 дугаартай албан даалгаварын хэрэгжилтыг эрчимжүүлэх чиглэлээр гарсан аймгийн Засаг даргын захирамжийн дагуу гаалийн хяналтын талбай, Таван толгой – Гашуунсухайт чиглэлийн автозам дагуух шатхуун түгээх станцууд, тээврийн компаниуд, нийтийн хоол үйлдвэрлэл үйлчилгээ, хүнсний худалдааны газруудын үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийж эхлүүллээ. 
Мөн Өмнөговь аймгийн МХГ-ын даргын баталсан 16/171 тоот удирдамжийн дагуу Цогт-цэций, Ханбогд, Баян-овоо сумдын нутаг дэвсгэрт уул уурхай, дэд бүтцийн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж байгууллагуудын үйл ажиллагаанд төлөвлөгөөт гүйцэтгэлийн хяналт шалгалтыг хийж байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ