"МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТ-ТАНД ЗӨВЛӨН ТУСАЛЪЯ" ӨДӨРЛӨГ

2019 оны 6 сарын 7 387

Монгол улсын Засгийн газраас 2019 оныг "Иргэн төвтэй, үр дүнд чиглэсэн төрийн үйлчилгээг төлөвшүүлэх жил", Өмнөговь аймгаас "Хөдөө аж ахуйн үйлдвэржилтийн жил",

"Соёлыг дэмжих жил" болгон зарласантай холбогдуулан аймгийн Мэргэжлийн хяналтын газраас уул уурхай, олборлолтын үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдийн

ханган нийлүүлэлтийн тээвэрлэлт болон аялал жуулчлалын дамжин өнгөрөх бүс нутаг болох Баяндалай сумыг онцлон сонгож "Мэргэжлийн хяналт-Танд зөвлөн тусалъя" өдөрлөгийн арга хэмжээг зохион байгуулж байна.

Өдөрлөгийн үеэр байгууллага аж ахуйн нэгжийн төлөөлөл иргэдтэй "Зангиагүй уулзалт", "Дотоод хяналтыг төлөвшүүлэх",

"Хэрэглэгчийн хяналт" сэдвүүдээр сургалт, сурталчилгаа, зөвлөн туслах үйлчилгээ мөн нийгмийн хариуцлагын хүрээнд сумын иргэд,

хөдөлмөрчдийн дунд оюуны болон спорт, урлагийн тэмцээнүүдийг зохион байгуулж байна.

Дэлгэрэнгүйг доорх линкээр үзнэ үү.

https://www.facebook.com/UmnugobiAimgiinMergejliinHynalt/videos/2513958445498430/

https://www.youtube.com/watch?v=ebmEmFlB0iM&t=2s

Сүүлд нэмэгдсэн мэдээ