“Зангиагүй уулзалт ярилцлага” өглөөний цай арга хэмжээ

2019 оны 6 сарын 6 247

Монгол улсын засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй үр дүнд чиглэсэн төрийн үйлчилгээг төлөвшүүлэх жил”, Өмнөговь аймаг “Хөдөө аж ахуйн үйлдвэржилтийн жил” болгон зарласантай холбогдуулан Өмнөговь аймгийн мэргэжлийн хяналтын газраас ХАА-н чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг жижиг дунд бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдийн 20 төлөөллүүдтэй “Зангиагүй уулзалт ярилцлага” өглөөний цай арга хэмжээг зохион байгууллаа.


Уулзалтад аймгийн Засаг Даргын Тамгын Газрын Хөгжлийн хэлтсийндарга, МХГ-ын удирдлагууд, чиглэлийн холбогдох байцаагчид оролцов.
ХАА-н чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхлэгчид дараах тулгамдаж буй асуудал, санал хүсэлтийг гаргав.


Сургууль, цэцэрлэгийн үдийн хоол цай хоолны тендер хугацаа алдаж зарлагддагаас бэлтгэн нийлүүлэгчдэд хүндрэл учирдаг 
Хүүхдийн хоолны илчлэг норм нормативт хүрдэг эсэх талаар хяналт шалгалтыг тогтмол хийж холбогдох байгууллагуудад мэдээлэх, сургууль, цэцэрлэгээс зарим тендерийн мөнгийг удааж авдаг
Өмнөговь аймаг махны үнийг тогтворжуулах зорилгоор махны нөөц бүрдүүлэх ажлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх 


Сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хяналтын хуудасны шаардлага өндөр байгаа нь говийн бүсийн аймгуудад үхрийн фермийн үйл ажиллагаа эрхэлж байгаа нь хүндрэлтэй 
“Хөдөө аж ахуйн үйлдвэржилтийн жил” болгон зарласантай холбогдуулан хөдөө аж ахуйн чиглэлээр бизнес эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдэд Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Жижиг дунд үйлдвэрийг дэмжих” зээлийг түлхүү олгох тал дээр анхаарах


Цаашид Мэргэжлийн хяналтын байгууллага тогтсон хугацаанд хяналт шалгалтын объектуудтайгаа чөлөөт ярилцлага, зангиагүй уулзалтыг зохион байгуулж хэвших зэрэг асуудлуудыг хөндөж харилцан ярилцлаа.
Дээрх уулзалт ярилцлага нь бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, бодлогын хэмжээнд шийдвэрлэхэд дэмжлэг болж чадсан.

Сүүлд нэмэгдсэн мэдээ