“Мэргэжлийн хяналт-Танд зөвлөн тусалъя”

2019 оны 6 сарын 5 185

2019 оныг Монгол Улсын Засгийн Газраас “Иргэн төвтэй-Үр дүнд чиглэсэн төрийн үйлчилгээг төлөвшүүлэх жил”, Өмнөговь аймгаас “Соёлыг дэмжих жил””Хөдөө аж ахуй үйлдвэрлэлжилтийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан “Мэргэжлийн хяналт-Танд зөвлөн тусалъя” ажлын хүрээнд өдөрлөг, уулзалт, ярилцлага, спорт урлагийн арга хэмжээг төлөвлөн ажиллаж байна.

Төлөвлөгөөний дагуу 2019 оны 06 сарын 05-ны өдөр хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аялал жуулчлал, амралт сувилал, эмнэлэг, хүүхдийн зуслан, хүүхэд харах үйлчилгээний дотоод хяналт хариуцсан 36 ажилтнуудыг хамруулан “Дотоод хяналт-Хариуцлагын тогтолцоо” сэдвээр салбарын сургалтыг зохион байгууллаа.


Сургалтаар сүүлийн жилүүдэд ихээр тохиолдож буй хоол хүнсээр дамжих хордлогот халдвар түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх, дотоод хяналтыг төлөвшүүлэх талаар мэргэжлийн зөвлөгөө зөвлөмж өгч, хэрэглэгчийн хяналтын хуудас, хоол үйлдвэрлэл, байгаль орчны чиглэлийн хяналтын хуудсуудаар хэлэлцүүлэг санал асуулга авч дүн шинжилгээ хийж ажиллалаа.


МХЕГ-аас ирүүлсэн дотоод хяналтыг хэрэгжүүлэх зөвлөмж, хяналтын хуудас, сургалтын 10 төрлийн гарын авлага материал, зөвлөгөө зөвлөмжөөр ханган ажиллалаа.
Сургалтын үйл ажиллагааны талаар орон нутгийн “UCTV”, “Алтанговь” телевизд ярилцлага өгч, олон нийтэд сурталчлан ажиллав.

Сүүлд нэмэгдсэн мэдээ