ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЛЭЭ.

2019 оны 6 сарын 5 71

Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө, газрын даргын баталсан удирдамж, хөтөлбөрийн дагуу 11 байцаагчийн бүрэлдэхүүнтэйгээр 14 суманд үйл ажиллагаа явуулж буй эмнэлэг, сургууль, цэцэрлэг, мал эмнэлэг, хүнсний үйлдвэр, худалдааны газрууд, соёлын төв, зочид буудал зэрэг 93 обьектод төлөвлөгөөт шалгалт, 36 обьектод зөвлөн туслах үйлчилгээ, 46 обьектыг хамруулан тандалт судалгаа, урьдчилан сэргийлэх хяналтыг хийж гүйцэтгэлээ. 
Шалгалт, зөвлөн туслах үйлчилгээний явцад илэрсэн зөрчил,дутагдлыг арилгуулах, гарч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор 93 албан шаардлага, 36 зөвлөмжийг хүргүүлж, салбарын болон байгууллагын сургалтыг байгууллага аж ахуйн нэгж иргэдийг хамруулан зохион байгуулж, хууль эрх зүй, мэргэжил арга зүйн зөвлөгөө зөвлөмж, гарын авлага материалаар ханган ажиллав. 
        Сумдын удирдлагуудад хяналт шалгалтын талаарх дүн мэдээг танилцуулан сумдын эрүүл мэндийн төвүүдийг нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, байгууллагуудын дотоодын хяналтыг сайжруулах, гарч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх талаар санал солилцон холбогдох арга хэмжээг авч ажиллалаа. 
         Гарч болох эрсдлээс урьдчилан сэргийлж, хяналт шалгалтын явцад хадгалалтын хугацаа дууссан, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй 7 нэр төрлийн 42 ширхэг эмийг устгуулан,шаардлага хангахгүй үйл ажиллагаа явуулж буй 1 эмнэлгийн үйл ажиллагааг зогсоох саналыг хүргүүлэн зөрчил гаргасан албан тушаалтан, ажилтан, иргэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу холбогдох арга хэмжээг авч ажиллав.

Сүүлд нэмэгдсэн мэдээ