Бүтэц

Төрийн захиргаа, эрсдэлийн удирдлагын хэлтэс

1.zahirgaa

Орон нутагт төрийн хяналтыг тогтвортой явуулж, Монгол улсын хууль тогтоомж, түүнийг үндэслэн эрх бүхий байгууллагаас нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон журам, норм, нормтив, стандартын хэрэгжилтийг хангуулах, хяналтын шинэчлэлийн ажлыг хэрэгжүүлэх, МХЕГ-ын стратегийн зорилт, бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг аймгийн хэмжээнд удирдан зохон байгуулах, сурталчлан таниулах, ажилтныг мэргэшүүлэх, тэдний ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах, МХЕГ-ын удирдлага,  Тамгын газар, хяналтын газруудыг мэдээ гүйцэтгэлийн мэдээллээр хангах, байгууллагын хэвийн ажиллагааг хангуулах, нийт бие бүрэлдэхүүнийг удирдан чиглүүлэх, аж ахуйн ажлыг зохион байгуулах үүрэгтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Эрүүл мэнд, боловсролхүнсний хяналтын хэлтэс

 

eruul

 • Эмийн тухай хууль, эм биобэлдмэлтэй холбоотой гарсан төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр, чанарын баталгаажуулалт, үйлдвэрлэлийн стандарт, технологийн хэрэгжилт, хүн амыг дархлаажуулах, эм биобэлдмэлийн аюулгүй байдал, хадгалалт, тээвэрлэлтийн байдалд хяналт тавих, сургалт мэдээлэл хийх, зөвлөгөө зөвлөмж өгөх

 • Боловсрол, соёл, шинжлэх ухааны талаархи хууль тогтоомж, бага дунд болон мэргэжлийн боловсролын стандарт, төрөөс боловсрол, соёл, шинжлэх ухааны талаар баримтлах бодлого, үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд хяналт тавьж, тэдгээрийг боловсронгуй болгох асуудлаар санал дүгнэлт гаргах, бага дунд болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын түвшинд үнэлгээ, дүгнэлт өгөх; сургалт мэдээлэл хийх, зөвлөгөө зөвлөмж өгөх

 • Эрүүл мэндийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, эмчлэх оношлох, нөхөн сэргээх тусламж үйлчилгээний стандарт, технологийн хэрэгжилт, эмнэлгийн мэргэжилтний эмчлэх, сувилах үйл ажиллагаанд мөрдөх журмын биелэлт, эмч эмнэлгийн ажилтны мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээнд болон эмнэлгийн оношлогч рентген ба бусад техник, тоног төхөөрөмжийн чанарт хяналт тавих, сургалт мэдээлэл хийх, зөвлөгөө зөвлөмж өгөх

 • Хүнсний болон бусад бараа бүтээгдэхүүний эрүүл ахуй, халдвар судлал, орчны болон хүүхдийн эрүүл ахуй, эрүүл мэндийн байгууллагын халдвар хамгааллын дэглэм, халдварт ба халдварт бус өвчний талаархи хууль тогтоомжийг хэрэгжилтэнд хяналт тавих, сургалт мэдээлэл хийх, зөвлөгөө зөвлөмж өгөх

 • Малын эрүүл мэнд, мал аж ахуйн үржил, газар тариалан, ургамал хамгаалал, хорио цээр, таримал ургамлын үр, сорт, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр гарсан хууль тогтоомж, олон улсын гэрээ хэлэлцээр, хөтөлбөр, дүрэм журам, стандартын биелэлтэнд хяналт тавих, сургалт мэдээлэл хийх, зөвлөгөө зөвлөмж өгөх

 • Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хадгалалт, хамгаалалт, тээвэрлэлт, худалдаа үйлчилгээ, хүнсний болон нийтийн хоолны үйлдвэрлэл, үйлчилгээ, аялал жуулчлалын талаархи хууль тогтоомж, стандартын хэрэгжилтэд хяналт тавих, сургалт мэдээлэл хийх, зөвлөгөө зөвлөмж өгөх

 Дэд бүтэц, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, байгаль орчин, геологи уул уурхайн хяналтны хэлтэс

ded

 • Инженерийн хийцтэй барилга байгууламжийн зураг төсөл, тэдгээрийн угсралт, ашиглалт, инженер геологийн судалгааны ажил болон барилгын материал, түүхий эд, эдэлхүүний чанарт хяналт тавих, сургалт мэдээлэл хийх, зөвлөгөө зөвлөмж өгөх

 •Хэмжлийн нэгдмэл байдлыг хангахтай холбогдон гарсан хууль тогтоомж, хэмжил зүйн дүрэм, журам, худалдаа үйлчилгээний хүрээнд хэмжил гүйцэтгэх аргачлалын хэрэгжилтэд хяналт тавих, сургалт мэдээлэл хийх, зөвлөгөө зөвлөмж өгөх

 • Харилцаа, холбооны сүлжээ байгуулах, түүнийг ашиглах, хамгаалахтай холбогдсон хууль тогтоомж, дүрэм журам, норм, стандартын мөрдөлтөд хяналт тавих, сургалт мэдээлэл хийх, зөвлөгөө зөвлөмж өгөх

 • Авто тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хяналт тавих, өргөх механизмуудыг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглахтай холбогдон гарсан хууль тогтоомж, стандарт, дүрэм журмын мөрдөлтөд хяналт тавих, сургалт мэдээлэл хийх, зөвлөгөө зөвлөмж өгөх

 • Автозам, замын байгууламжийн зураг төсөл, тэдгээрийн угсралт, их засвар, шинэчлэлт, ашиглалт, түүнчлэн зам барилгын материал, эдэлхүүн, хагас бэлэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлтэд хяналт тавих, сургалт мэдээлэл хийх, зөвлөгөө зөвлөмж өгөх

 • Дулаан, цахилгааны эрчим хүчний үйлдвэрлэлт, хангалт, хэрэглээний үйл ажиллагаанд болон эрчим хүч, зуух, даралтад сав, шугам хоолой, шингэрүүлсэн шатдаг хийн аюулгүй ажиллагаанд хяналт тавих, сургалт мэдээлэл хийх, зөвлөгөө зөвлөмж өгөх

 • Байгалийн нөөц баялгийн ашиглалт, хамгаалалт, нөхөн сэргээлт, хүрээлэн буй орчны бохирдол, доройтолттой холбоотой хууль тогтоомж, стандартын хэрэгжилтэд хяналт тавих, сургалт мэдээлэл хийх, зөвлөгөө зөвлөмж өгөх

 • Геологийн судалгаа, ашигт малтмалын хайгуул, ашиглалт, боловсруулалтын үйл ажиллагааны болон геологи, уул уурхайн үйлдвэрлэл, техник, тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны талаархи хууль тогтоомж, дүрэм журмын хэрэгжилтэд хяналт тавих, сургалт мэдээлэл хийх, зөвлөгөө зөвлөмж өгөх

 • Геодези, зураг зүй, хот байгуулалт, газрын харилцааны тухай хууль тогтоомжуудын хэрэгжилт болон дүрэм журмын хэрэгжилтэнд хяналт тавих, сургалт мэдээлэл хийх, зөвлөгөө зөвлөмж өгөх

Гашуунсухайт боомт дахь хилийн хяналтын хэлтэс

 • "Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналт шалгалт" олон улсын хөл хориот халдвар өвчин хил дамжин тархахаас сэргийлэх чиглэлээр, мал эмнэлгийн зориулалтаар хийх хяналт шалгалтаас бусад хүмүүсийн эрүүл мэнд, амь насыг хамгаалах зорилгоор хийж буй хяналт шалгалт

 • "Мал амьтан хорио цээрийн хяналт, шалгалт" мал, амьтны олон улсын “А” жагсаалтын өвчин хилээр нэвтрэхээс урьдчилан сэргийлэх, мал, амьтны гаралтай түүхий эд бүтээгдэхүүний чанар аюулгүй байдалд болон амьтны гаралтай өвчинг тээгч эд зүйлс, эсхүл ачаанд хийх хяналт шалгалт

 • "Ургамлын хорио цээрийн хяналт шалгалт" хорт ургамал болон ургамлын гаралтай хорио цээртэй бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх, тархахаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн хяналт шалгалт

 • "Техникийн стандарт, чанарын шаардлагад нийцүүлэх хяналт шалгалт" гэж хилээр нэвтэрч байгаа ачаа нь холбогдох хууль тогтоомж, журмаар тогтоосон олон улсын болон үндэсний стандартын шаардлагыг хангаж байгаа эсэхийг тогтоох

 • “Хилийн ариутгал, халдваргүйтгэл хийх” гэж Монгол улсын хилийн боомтуудаар нэвтрэн орж байгаа тээврийн хэрэгсэл болон зорчигчоор хүний хөл хориот (шувууны цар тахал, цэцэг гэх мэт), малын гоц халдварт өвчин (шувууны томуу, шүлхий, цэцэг гэх мэт)-ий халдвар хөрш зэргэлдээ орнуудаас дамжин халдварлах эрсдэл өндөр байдаг тул хилийн боомт дээр хийгддэг ариутгал халдваргүйжүүлэлтийг хийдэг.

Шивээхүрэн боомт дахь хилийн хяналтын хэлтэс

shiwee

 • "Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналт шалгалт" олон улсын хөл хориот халдвар өвчин хил дамжин тархахаас сэргийлэх чиглэлээр, мал эмнэлгийн зориулалтаар хийх хяналт шалгалтаас бусад хүмүүсийн эрүүл мэнд, амь насыг хамгаалах зорилгоор хийж буй хяналт шалгалт

 • "Мал амьтан хорио цээрийн хяналт, шалгалт" мал, амьтны олон улсын “А” жагсаалтын өвчин хилээр нэвтрэхээс урьдчилан сэргийлэх, мал, амьтны гаралтай түүхий эд бүтээгдэхүүний чанар аюулгүй байдалд болон амьтны гаралтай өвчинг тээгч эд зүйлс, эсхүл ачаанд хийх хяналт шалгалт

 • "Ургамлын хорио цээрийн хяналт шалгалт" хорт ургамал болон ургамлын гаралтай хорио цээртэй бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх, тархахаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн хяналт шалгалт

 • "Техникийн стандарт, чанарын шаардлагад нийцүүлэх хяналт шалгалт" гэж хилээр нэвтэрч байгаа ачаа нь холбогдох хууль тогтоомж, журмаар тогтоосон олон улсын болон үндэсний стандартын шаардлагыг хангаж байгаа эсэхийг тогтоох

 • “Хилийн ариутгал, халдваргүйтгэл хийх” гэж Монгол улсын хилийн боомтуудаар нэвтрэн орж байгаа тээврийн хэрэгсэл болон зорчигчоор хүний хөл хориот (шувууны цар тахал, цэцэг гэх мэт), малын гоц халдварт өвчин (шувууны томуу, шүлхий, цэцэг гэх мэт)-ий халдвар хөрш зэргэлдээ орнуудаас дамжин халдварлах эрсдэл өндөр байдаг тул хилийн боомт дээр хийгддэг ариутгал халдваргүйжүүлэлтийг хийдэг.

 Сорилтын лаборатори

lab

Монгол улсын Засгийн газрын 181 дүгээр тогтоол, аймгийн Засаг даргын 136 дугаар захирамжаар Стандартчилал хэмжил зүйн төвийн хими-нян судлалын лаборатори байгуулагдав. Монгол улсын Засгийн газрын 2012 оны 175 дугаар тогтоолоор Стандартчилал хэмжил зүйн хэлтсийн харьяанд байсан сорилтын лабораторийг Мэргэжлийн хяналтын газрын үйл ажиллагаанд нэгтгэсэн. Тус лаборатори нь хүнс, ус, хөрс, ахуйн шинжилгээг үндэсний болон олон улсын стандарт бүхий шинжилгээний арга, аргачлалаар гүйцэтгэж байна. Сорилтын лаборатори нь 1997 оноос эхлэн “Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих ерөнхий шаардлага MNS ISO/IEC 17025 стандартын шалгуур үзүүлэлтийг хангаж итгэмжлэгдэж ирсэн. Шинжилгээний үнэн бодит байдлыг үндэсний түвшинд Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораториос зохион байгуулдаг ур чадварын сорилтын тестэд тогтмол амжилттай оролцдог. Нян судлалын лаборатори 2. Хими, хор судлалын лаборатори гэсэн үндсэн хоёр хэсэгтэй. Одоогоор сорилтын лаборатори нь лабораторийн эрхлэгч 1, химийн шинжээч 3, нян судлалын шинжээч 3, дээж хүлээн авах шинжээч 1, автоклавчин 1, үйлчлэгч 1 гэсэн 10 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ